МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.03.21
Эрүүл мэнд

Н.Энхболд: Донорын хамгийн том зарчим бол сайн дурынх байх ёстой.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Цусны донорын тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Энэхүү хуулийн төслийг дэмжиж байгаа. Ач холбогдлыг нь ойлгож байгаа. Би бас Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй нэлээн олон жил ажиллахдаа  Цусны төвийнхөнтэй маш ойрхон ажилладаг байсан хамтарч их олон ажил зохион байгуулдаг байсан. Энэ тулгарч байдаг бэрхшээл цаашдаа энийг яаж шийдэх нь зүйтэй юм бол гэдэг дээр удаа дараа ярилцдаг байсан ийм хүмүүсийн нэг байгаа юм аа. Зовлонг нь бас ойлгоно мэднэ ээ. Шаардлагуудыг нь мэднэ ээ. Хоёр гуравхан санал байгаа. Одоо ингээд бүсчилсэн хөгжлийн тухай ярьсан бид нарын миний мэдэж байгаагаар жишээ нь Япон, Солонгос энэ тэр гээд улсууд бол ийм цусны төвүүд нь бүсчилсэн байдлаар аягүй нарийн зохион байгуулалтад орчихсон. Жишээ нь Япон улс би андуураагүй бол энэ байгууллага нь ЭМЯ-наас тусдаа улаан загалмайн доор ажилладаг бүсийн төвүүдтэй. Тэд нар нэгдсэн удирдлага гээд маш сайн зохион байгууллагууд байдаг юм байна лээ. Аваар, гамшиг осол их гардаг тэр газруудад бол ялангуяа газрын цусны хэрэгцээ бол асар их байдаг л даа. За манайд ч гэсэн ер нь жил болгон цусны хэрэгцээ, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ их нэмэгдэж байгаа. Тэгэхээр бид нар энийг онцгойлж бас авч үздэг юм байна лээ. Хамгийн том зарчим тэр чинь дэлхий даяараа мөрдөж байгаа зарчим чинь бол сайн дурын авлагагүй байх ёстой. Түүнээс одоо мөнгөөр юм уу ямар нэгэн байдлаар хүнийг ингэж авна гэж цусыг нь авна гэдэг бол өөр. Одоо мотиваар авна гэдэг буруу ийм ойлголт дэлхий даяараа мөрдөөд нэлээд олон жил болж байгаа манайх шинэ зарчмаар яваад сурч байгаа. Тэгэхээр яаж өөрөө өөрийгөө ингээд дэмжээд явдаг. Яаж хүмүүсийг донор болгох вэ гэдэг асуудал руу л энэ. Нэг бол их чиглэх ёстой юм байна лээ. Яг энэ хууль бол. Сая хэллээ шүү дээ. Одоо жил болгон цусан бүтээгдэхүүний хэмжээ 15%-аар нэмэгдэж байна энэ нь нэг юм хэлээд л байгаа юм 2030 он гэхэд аягүй бол бид  нар нэлээн хэдэн жилийн өмнө цусны хэрэгцээ цусан бүтээгдэхүүн нь хэрэгцээ хангагдахаа байлаа гээд санаа их зовдог хүн байсан. Одоо харин арай гайгүй болоод байх шиг байна. Тэгээд энэ бол бас энэ байгууллагын зүгээс одоо тодорхой хэмжээгээр яамны зүгээс улаан загалмайн зүгээс энэ талаар бас олон ажил төр зохион байгуулж байсны үр дүн гэж бодож байгаа шүү. Тэгэхээр үүнийг би дэмжиж байгаа, зарчмаа бол сайн дурын, авлагагүй гэдэг дээр их хатуу зогсох хэрэгтэй. Миний ойлгож байгаагаар энэ ерөөсөө л донорын тоог нэмэгдүүлэх. За тэгээд энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн мэргэжлийг дээшлүүлэх, урамшуулах, тоног төхөөрөмжөөр дэмжих. Арга хэрэгсэл дээр маань сайжруулахад чиглэсэн ийм л хууль байх ёстой. Бүтэц байгуулалтын хувьд гэвэл  бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай холбогдуулаад бүс болгонд бас тодорхой хэмжээний хөөрхөн төвтэй лабораторитой. За тэгээд тэр нь үндсэндээ үндэсний одоо гол байгууллагатайгаа харьяалагдаад явдаг. Ийм байвал зохимжтой болов уу гэж бодож байна. Энэ дээр мэргэжлийн хүмүүст илүү тод сонсогдох учиртай гэж бодож байгаа. За тэр маргаан гаргаад байгаа сангийн хувьд бол магадгүй тусдаа. Сан гээд болчихвол бусад салбарууд дээр одоо дахиад л бид нар ингэнэ гээд юмнууд гараад байж магадгүй. Тэгэхээр тийм асуудал үүсгэхгүйгээр хамгийн гол нь зөв зохион байгуулалтыг эрх зүйн зохицуулалтаар тэнд олж байгаа орлогыг цусны төвд ажиллаж байгаа хүмүүс тэгээд доноруудыг урамшуулахад л зарцуулдаг байх ёстой. Би бол харьцааг нь дийлэнх нь донорын тоог нэмэгдүүлдэг цус олдог ажиллагаандаа, үлдсэнийг нь нөгөө хүмүүсийнхээ цалин хөлс, урамшуулал, техник тоног төхөөрөмж, хүний нөөц энэндээ зарцуулж байх ийм тогтолцоо бий болгох хэрэгтэй гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ