МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорнод аймагт “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийг хэрэгжүүлнэ
2020.09.11
Орон нутгийн хөгжил

Дорнод аймагт “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар

  • “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”,
  • “Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”

зэрэг томоохон баримт бичгүүдийг хэлэлцэн баталлаа. Эдгээр баримт бичигт УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн санал санаачилгатай ажиллаж, сонгогдсон тойрог болох Дорнод аймгийг хөгжүүлэх чиглэлд дараах саналуудыг оруулаад байна.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”

- Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд эхний ээлжинд алслагдсан зарим аймгуудад гадаадын хөнгөлөлттэй зээл буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийг Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод аймгуудад хэрэгжүүлнэ.
- Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйлчилгээг өргөжүүлэх хүрээнд Чойбалсан хотод хүүхдийн эмнэлэг барих.

“Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"

- Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Чойбалсан-Хавиргын хилийн боомтын чиглэлийн 124,5км, Баян-Уул-Ульхан боомт чиглэлийн хатуу хучилттай авто замыг барьж эхлүүлнэ.
- Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, хөрш орнуудын хилийн боомтуудын жишигт хүргэнэ. Хилийн заставын барилга, объектуудыг шинэчилж чанарыг сайжруулна.
- Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Завхан аймгуудад аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, отоглох цэг, авто замыг дагуу үйлчилгээний цогцолборуудыг байгуулна. Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
- Ховд, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, аймгийн Хархорин сумдын нисэх буудлуудыг 4С ангиллын олон улсын нисэх буудал болгон хөгжүүлэх төслийг эхлүүлнэ гэх зэрэг ажлуудыг тусгууллаа.

Эдгээр асуудлуудыг дээрх 2 хөгжлийн баримт бичигт тусгуулсанаар Дорнод аймгийнхаа хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах ажил хийгдэх үндэс тавигдаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ