МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Алтан төлийн эзэд тодорлоо
2023.02.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Алтан төлийн эзэд тодорлоо

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн сар шинийн баярын босгон дээр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизээс 2023 оны “Алтан төлийн эзэд”-ийг шалгарууллаа.

Эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлж, малынхаа ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлж, төл бүрийг хорогдолгүй бойжуулан хөдөө аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Дорнод аймгийн дараах нэр бүхий малчдыг тодруулсан байна.

Энэ удаагийн “Алтан төлийн эзэн”-ээр:

  • Матад сумын малчин О.Мөнх-Эрдэнэ - "Алтан ботгоны эзэн”,
  • Сэргэлэн сумын малчин Н.Даваасүрэн - "Алтан унаганы эзэн”,
  • Дашбалбар сумын малчин Б.Батчулуун -"Алтан хурганы эзэн”-ээр тус тус шалгарсан.

Алтан төлийн эзэн болсон малчдадаа баяр хүргэж, буянт мал сүрэг нь өсөж, ашиг шим нь арвижин, амьдрал ахуй нь үргэлж дэвжин дээшилж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

ШИНЭ МЭДЭЭ