МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.03.31
Эдийн засаг, Худалдаа

Ц.Сэргэлэн: Хилчин эмэгтэйчүүдийг тусгайлан дэмжсэн заалт оруулж өгнө үү

УИХ-ын чуулганы /2023,03,30/-ны өдрийн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Хөдөө орон нутагт хоршоолол байгуулан ажиллаж байгаа малчид байна. Ажил нь нэг л урагшлахгүй бүтээгдэхүүн борлуулах зах зээл байдаггүй, нэр төрлийн олшруулах боломж хомс. Мөн бизнесээ өргөжүүлэхэд санхүүжилт олддоггүй, энэ асуудлыг шийдэх шийдэл энэ хуульд орсон уу. Монгол Улсад маш онцлогтой нэг нэгж бол Монгол Улсын хил дээр улсын хилийг хамгаалах үүрэг гүйцэтгэж буй хилийн застав, отряд юм. Энд амьдарч байгаа эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж чаддаггүй. Иймд амьдрал баян учраас хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэтэл зах зээл бага учраас бизнес нь явдаггүй. Энэ бүсгүйчүүдэд тусгайлан дэмжлэг үзүүлэх заалт оруулж өгөөч өө. Энэ хүмүүс залуу насаа энд өнгөрүүлдэг, иймд тусгайлан дэмжлэг үзүүлэх шаардлага байна.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ