МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.15
Уул уурхай, Ашигт малтмал

Ц.Сэргэлэн: Ард иргэд шударга ёс, амьдралын түвшний ялгааг арилгахыг хүсэж байна

УИХ-ын /2022.12.15/-ны ээлжит чуулган эхэллээ. Чуулганы эхэнд нүүрсний хулгайтай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Ардчилсан Монгол улсад хүний эрх, эрх чөлөө эрсдэлд орох аюул нүүрлэж гэдгийг эрхэм гишүүддээ сануулж байна. Манай намын бүлэгт байгаа хулгай луйварт, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдүүдийг шалгах хэрэгтэй гэж уриалж байна. Нам аа цэвэрлэхгүй бол явахгүй. Ард түмэн биднээс хоёр л зүйлийг хүсэж байна. Нэгдүгээрт, Шударга ёс. Хоёрдугаарт, Амьдралын түвшний ялгааг арилгаж өгөөч ээ гэж хүсэж байна.

1072 хувьцаа гэж чихэр өмхүүлэх ээ болино хэмээн харж байна. Нүүрсний хулгайтай тэмцэх Загийн Газрын бодлого үйл ажиллагааг дэмжиж ирсэн. Цаашид ч дэмжинэ.  Тэмцлийн үр дүнг эцэст нь хүргэх хэрэгтэй. Ингэснээр ард түмэн нийгмийн баялагтаа жинхэнэ эзэн нь болох үүд хаалга бүрэн  нээгдэнэ.

Нүүрсний хулгайд нэр дурдагдсан гишүүний хувьд өөрийн бодлоос хэлье. Нүүрстэй холбоотой борлуулалт, олборлолт, тээвэр, гэрээ, хэлэлцээр, экспорт, худалдан авалт гэх мэт. Эдгээр бүх асуудалд миний бие ямар нэгэн байдлаар холбоогүй гэдгээ УИХ-ын индэр дээрээс албан ёсоор мөн хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Хуулийн байгууллага шалгах ёстой. Үүнд нь би ч тусална. Нэр цэвэрлэгдэнэ хэмээн найдаж байна.

“Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг. Энэ үйлдлийн цаана миний нэр төрийг уландаа гишгэх гэсэн л санаа явж байгаа мэдэж байна. Харин жинхэнэ хулгайч нар нь хөшигний ард үлдээд байна. Үүнийг зарлахыг шаардаж байна.

  • “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ын гишүүдтэй хамаарал бүхий УИХ-ын гишүүдийг нарыг нэг бүрчлэн зарлаж, шалгахыг шаардаж байна.
  • Офф тэйк гэрээг байгуулсан ҮАБЗ-ийн ажлын протоколыг ил болгохыг шаардаж байна.
  • Дорнод аймгийн  Баян-Түмэн сумын нутагт байгаа “Миланж” нэртэй нүүрсний уурхайн үйл ажиллагааг ил тод шалгахыг шаардаж байна.

ШИНЭ МЭДЭЭ