https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.11
Улстөр

Ж.Бат-Эрдэнэ: Энэ хууль хонгилын асуудлыг цэвэрлэх, булангаас нь барьж авч сэгсрэх асуудлын нэг

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

"Хонгилын асуудлыг цэвэрлэх, булангаас нь барьж авч сэгсрэх асуудлын нэг болов уу гэж бодож байна.  Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын саналаар л өмнө нь томилгоонууд хийгддэг. Тэр нь тухайн үйл ажиллагааг явуулахад томилсон хүнийхээ гар хөл болдог асуудал бий. үүнийг л болиулах боломж гэж энэ хуулийг харж байна. Тиймээс яг энэ хуулийн жишгээр явах нь зүйтэй.

Зарим нэг байгууллага дээр дарга, дэд дарга нь хамт томилогдоод 2 тийшээ хараад суучихдаг. Цаашид хариуцлага тооцдог механизмтэй болгох ёстой. Болохгүй бүтэхгүй асуудал л энэ томилгоон дээр яваад байгаа юм.

Авлига гэдэг бол төрийн, улс төрийн албан хаагчтай холбоотой юм. Албан тушаалаа ашиглан өөрт болон бусдад давуу байдал бий болгхыг л авлига гээд байгаа юм.  УИХ-аас томилж байгаа томилгоонууд яагаад Ерөнхийлөгчөөс асуух ёстой юм бэ? Энэ жишиг цаашид явах уу? 

АТГ-ын дарга яагаад хуралдаанд ирээгүй юм бэ? Авлига нэмэгдсээр байна. Цаашид ямар арга хэмжээ авч байна вэ? Өмнө нь ЗТ-ийн яам АТГ-тай хамтран тендэрийг хамтарсан багаар шалгаруулж үр дүнтэй ажиллаж байсан. Тиймээс зүгээр айлгадагнбус соён гэгээрүүлэх талын үйл ажиллагааг явуулж, харилцан хяналтаа байлгах ёстой."

Түүний асуултанд ХКДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ