https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.11
Зам, Тээвэр

Ж.Бат-Эрдэнэ: Монголын төмөр замын цаашдын хувь заяа хэрхэн шийдэгдэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

Мэргэшсэн төмөр замчин хүн удирдаж байгаа үед энэ хууль орж ирсэн нь завшаантай хэрэг. Хуучин төмөр зам гэхээр Улаанбаатар төмөр зам л харагддаг байсан. Энэ цаг үе өнгөрсөн байна. Энэ төмөр замын хуулийг хүмүүс холиод байх шиг байгаан. Энэ хуулийн гол зорилго бол төмөр замын тээврийн дэд бүтэц, шугам хоолой, цахилгаанжуулалт, техник технологи, суурь бүтэц гэх мэт нарийн зүйлүүд рүү орж ирж байгаа хууль юм. 

Хуучин төмөр зам стратегийн ач холбогдол бүхий онцгой объект байсан. Одоо бол бусад тээврийн түвшинд очиж, олон өмчийн хэлбэртэй болох хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл 5 гаран нэмэгдэж орж ирсэн байна. Энэ нь эргээд улам чангалаад байгаа юм шиг харагдаад байна. Үүний учрыг хэлээд өгөөч?

ШИНЭ МЭДЭЭ