2021.01.04
Орон нутгийн хөгжил
Сайхан сумын төвд хатуу хучилттай авто зам тавигдахаар төсөвт тусгалаа
УИХын гишүүн Ж.Бат-Эрдэнэ сонгогдсон тойрог болох Булган аймагт шинэ онд хийх их бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулж байна.
Булган аймгийн Сайхан сумын төвд хатуу хучилттай авто зам тавигдахаар Монгол Улсын 2021 оны төсөвт тусгасан байна.
Энэхүү зам ашиглалтад орсноор сумын иргэд тээврийн хэрэгслээр ая тухтай зорчих боломж үүсэхийн зэрэгцээ байгаль орчны эрүүл, аюулгүй байдал бүрэн хангагдах нөхцөл бүрдэх юм.
Мөн Булган аймгийн Бугат сумын Соёлын төвийг шинэчлэн барина.
Энэхүү Соёлын төв баригдсанаар сумын ард иргэд хурал цуглаан баяр ёслол уулзалт, концерт гээд бүх арга хэмжээгээ Эрдэнэт орж хийхээ болих юм. Түүнчлэн сумын хүүхэд багачууд урлаг соёлын дугуйлан дамжаанд хамрагдаж, авъяас чадвараа хөгжүүлэх гээд олон үйл ажиллагааг уг Соёлын төвд зохион байгуулах боломжтой.
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16
Булган аймгийн ЕБС-иудын захиралтай уулзлаа
2021.12.09
Ж.Бат-Эрдэнэ: Хууль будлиантай байж болохгүй
2021.12.02
Ахмадын өргөө ашиглалтад орлоо
2021.11.26