ШӨХТГ-н дарга Б.Бат-Эрдэнэ: Өнгөрсөн долоо хоногийн ажлаа дүгнэлээ
2020.11.08
Эдийн засаг, Худалдаа

ШӨХТГ-н дарга Б.Бат-Эрдэнэ: Өнгөрсөн долоо хоногийн ажлаа дүгнэлээ

Энэ 7 хоногийг дүгнэхэд:

  1. Улаанбаатар смарт карт компаниас нийтийн тээврийн автобусанд зорчдог U money картыг цахимаар картаа цэнэглэх боломжтой болгож хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ хүрсэн үйлчилгээг бий болголоо.
  2. Бид хэрэглэгч буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг илэрхийлэх, тэднийг төлөөлж бас туслан дэмжиж ажиллах зорилгоор JCI Их хүрээ байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
  3. Монголчууд амьсгалын тогтолцооны өвчин, уушгины хорт хавдраар ихээр өвчилж байгаатай холбогдуулан дотор болон гадна агаарын орчны асуудлыг хөндөн Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч дарга З.Төмөртөмөөтэй уулзлаа. Цаашид нийслэл хотын захиргаатай хамтран ажиллах, тодорхой чиг үүргийг холбогдох байгууллагуудад өгөх, хяналт шалгалтыг хийхээр боллоо.
  4. Хан-Уул дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Жагар нь барьцаалан зээлдүүлэх болон ББСБ-ууд хэрэглэгчийн эрхийг ноцтой зөрчиж байгааг хөндсөн ба ШӨХТГ-тай хамтарсан хянан шалгалтыг хийж өгөхийг хүслээ. 
  5. Барилгын стандарт, зураг төслийн дагуу барилгыг хүлээж авахгүй байгаагаас иргэд, хэрэглэгч хохирох асуудлууд байна. Хууль, дүрэм, журам, стандарт зөрчин барилга, явган зам хүлээж авсан бол "Улсын комисс"- т ажиллаж байгаа албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар боллоо.
  6. Орхон аймагт улсын байцаагч нар ажиллаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнийн нэмэгдэл, барьцаалан зээлдүүлэх, ус, дулаан хангалттай бус болон тоолуурын асуудал, зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй г.м хяналт шалгалтуудыг хийж дуусгалаа.
  7. Сүүлд ашиглалтанд орсон 20-н сургууль, цэцэрлэгийн 40%-иас хорт хавдар үүсгэгч химийн бохирдол илэрсэн. Барилгын компаниуд, стандарт шаардлага хангаагүй барилгыг хүлээж авч байгаа хүмүүсийн үйлдлийг таслан зогсоох, барилгын дотоод орчны агаарын эрүүл ахуйн бодит мэдээллийг иргэд, хэрэглэгчдэд нээж өгөхөөр боллоо.
  8. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг 11 сарын 10-наас эхлүүлэх шийдвэрийг гаргалаа.
  9. ШӨХТГ албан хаагчдаа төрийн ордонтой танилцуулж, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатартай уулзлаа.
  10. Замын түгжрэл болон ачааллаас шалтгаалж хүүхэд цэцэрлэгт 5-10 минутаар хоцорч байгаа асуудлыг хөндөж Нийслэлийн боловсролын газарт хандсан. Нийслэлийн боловсролын газраас Нийслэлийн СӨББ-уудад эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтийг уян хатан шийдвэрлэж байхыг чиглэл болгож, ажил хэрэг болж эхэллээ.
  11. Стандартын бус цонхноос болж улс болон иргэд хэрэглэгчдийн хохирч байгаа асуудлыг хөндлөө. Монгол улсад тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй 156 вакум цонх үйлдвэрлэгч компаниудын мэдээллийг нэгтгэх, мэдээллийн санг бий болгох, мэдээллийг нээх зорилгоор Эрчим хүчний хэмнэлттэй барилгын цонх, шилэн хийц, үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоотой уулзалт хийж нэгдсэн саналд хүрлээ.
  12. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт дээр Баян-Өлгий аймагт ажлын хэсэг байгуулагдаж арга хэмжээ авч эхэллээ.
  13.  Явган зорчигч, тэргэнцэртэй иргэдэд хүндрэл үүсгэж буй “явган хүний зам” дээр машинаа байрлуулсан жолооч нарт хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагат нь бүхий л баримтжуулсан мэдээллийг хүргүүлэн ажиллалаа.
  14. Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд харах, асрах ажилтан зуучлалын хууль эрх зүйн орчныг сайжруулах г.м шаардлагуудыг төрийн холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Гомдол гаргасан иргэдтэй уулзаж холбогдох компанид хүргүүлсэн Улсын байцаагчийн шаардлагыг танилцууллаа.
  15. Шангрила молл компанид 14 хоногийн өмнө өгсөн хугацаат үүрэг даалгаврын биелэлт дээр гүйцэтгэхлийн хяналт шалгалтыг хийлээ. Онцгой байдлын үед автомашины хаалт автоматаар дэлгэгдэж үйлчлүүлэгчид шууд гарах боломжийг бий болгожээ.
  16. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд авто зогсоолоор үнэ төлбөргүй үйлчлүүлэх, тухайн тэмдэг, тэмдэглэгээтэй зогсоолыг зориулалтын бусаар ашиглавал авах хариуцлага тогтолцоог хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах хүрээнд НИТХ-аас 2009 оны 12 сарын 23-нд батлагдсан 4/27 дугаартай тогтоол болох "Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам"-ыг хэрэгжүүлэх талаар НИТХ-ын Даргад албан тоот хүргүүллээ.
  17. Марс төслийг санаачлагч залуучуудтай өглөөний цай арга хэмжээг хийлээ.
  18. МҮИС-тай холбоотой асуудлаар Оюуны өмчийн газар, Шинжлэх ухаан академийн харьяа Хэл зохиолын хүрээлэнгээс ирсэн тайлбаруудыг МУИС-ын удирдлагуудад танилцууллаа.
  19. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хандивыг Ид шидийн орон төслийн багийнханд хүлээлгэн өглөө.
  20. НӨАТ баримт асуудлаар Татварын ерөнхий газрын даргатай уулзан хамтарсан хяналт шалгалтын баг гарган ажиллахаар болж, албан шаардлагыг зах худалдааны төв, үйлчилгээний газруудад хүргүүллээ. \
  21. ШӨХТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд явган хүний зам, барилга байгууламжийн стандарт, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын авто машины зогсоол холбогдох хууль тогтоомжид хэрхэн нийцэж буй эсэхэд хянал шалгалтын ажлыг явуулж Чингэлтэй дүүргийн 1 хороо, Нийгмийн хамгааллын ерөнхий газар, Улаанбаатар хотын захиргаа зэрэг төрийн байгууллагуудад ажиллалаа.
  22. Цахим худалдааны тухай хуулийн санаачлага ажлын хэсгийг байгууллаа.
  23. Монгол улсын иргэн бүрийн алтан хувьцаа байдаг Эрдэнэс Монгол компанид хяналт шалгалт хийж байна. 

ШИНЭ МЭДЭЭ