МҮХАҮТ, ШӨХТГ-ийн удирдлагууд уулзаж санал солилцлоо
2020.12.17
Эдийн засаг, Худалдаа

МҮХАҮТ, ШӨХТГ-ийн удирдлагууд уулзаж санал солилцлоо

Хөл хорионоос үүдэн бизнест тулгарч байгаа асуудал, иргэд ААН-үүдээс ирж буй санал гомдол, үнийн зохицуулалт зэрэг асуудлаар МҮХАҮТ, ШӨХТГ-ийн удирдлагууд уулзаж санал солилцлоо.

Зарим бараа бүтээгдэхүүнд зохиомол хомсдол үүсч, үнэ нэмээд байгаа асуудлаар иргэдийн гомдлуудыг судлаад үзэхээр яах аргагүй цар тахлаас болж тээвэрлэлт, бараа нийлүүлэлт, түүхий эдийн хангалт саатсанаас болоод байна, мөн и-баримт олгохгүй байгаа гомдол их байгаа талаар ШӨХТГ-ийн дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Танхимаас бизнесийн холбоодтой удаа дараа уулзаж, асуудлыг сонсон, зохицуулалт хийх, шийдэл гарц тодорхойлох зэргээр ажиллаж байна. Тухайлбал түрээслэгчдийг хүлээн авч уулзаж, төр, түрээслүүлэгч, түрээслэгч нарын гурвалсан хариуцлагын толгтолцоо бий болгохыг санал болгосон. Мөн Алтанбулаг, Замын-Үүдийн нөхцөл байдлыг шийдэхэд оролцож байгаа.

ААН-үүдээс санал авахаар ажилтнуудын цалин тавих хэцүү байна, орлого багассан, зээлийн хүү өндөр гэх мэт саналууд их ирдэг байсан бол энэ удаад төрийн шийдвэр ойлгомжгүй байна, мэдээлэл тодорхой бус байна гэдэг санал шүүмж их байна. Бид цаашид мэдээллийг зөв түгээх, хамтарсан уулзалтууд зохиох, хорио цээрийн энэ үед үнэ нэмэхгүй үлгэр дууриалал болж ажиллаж байгаа ААН-үүдийг урамшуулах зэргээр хамтарч ажиллах санал гаргалаа.

ШИНЭ МЭДЭЭ