Дуучин Мөөжигийн "Хувь заяаны галт тэрэг" бүтээлийн CD, клипийг ивээн тэтгэн ажиллалаа
2019.05.05
Орон нутгийн хөгжил

Дуучин Мөөжигийн "Хувь заяаны галт тэрэг" бүтээлийн CD, клипийг ивээн тэтгэн ажиллалаа

Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэийн санаачлагаар Эрдэнэтийнхээ дуучдыг дэмжих, шинэ уран бүтээл төрүүлэх үүднээс Эрдэнэтийн дуу хоолой FM-106.5 радиогын захирал, МУСТА Мөөжиг буюу Мөнх-Эрдэнийн 2 дахь бие даасан цомгийг бүтээхэд дэмжин ажиллажээ.

Одоогоос 5 жилийн өмнө дуучин МУСТА Мөөжиг анхны бие даасан "Хүсэл биелэнэ" цомогоо сонсогчиддоо хүргэж байсан тэрээр хоёр дахь бие даасан "Хувь заяаны галт тэрэг" цомогийн нээлтийг "Хүннү молл шоппинг"-д хийгээд удаагүй байгаа билээ.

Өөрийн өвөрмөц дуу хоолой, шинэчилсэн ая хэмнэлтэйгээр хүргэж буй уг цомог нь найман дуунаас бүрдэх бөгөөд үзэгч сонсогчдын сайн мэдэх "Найзууд", "Хувь заяаны галт тэрэг" гэх дуунуудын дээр "Аж богдын харуул", "Хайрын сарнай" зэрэг дуугаа шинэчилсэн хувилбартайгаар хүргэж байгаа юм байна.

Мөн тэр Анхны цомгийн баярт зориулсан тоглолтоо 2015 онд Улаанбаатар хотноо тавьж байсан бол энэ удаагийн тоглолтоо энэ оны 11 сарын эхээр төрөлх "Эрдэнэт" хотынхоо үзэгч, сонсогчдод толилуулахаар төлөвлөөд буй аж. Дараа нь Улаагбаатар хотын сонсогч фэнүүдтэйгээ уулзах ажээ. Түүний "Хувь заяаны гал тэрэг"болон анхны "Хүсэл биелнэ" цомгууд "HiFi"-ын бүх салбаруудаар худалдаалагдаж байна. Та Мөөжигийн сэтгэл зүрх шингэсэн хит дуунуудыг та сонирхож "Хувь заяаны галт тэрэг"-ээр нь өртөөлж нэг үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Дашрамд дуулгахад дуужин Мөөжиг шинэ цомогт орсон нэгэн уран бүтээлээ дүрсжүүлж сонсогч түмэндээ хүргэхээр клипний зураг авалтанд ажиллаж байгаа юм билээ

ШИНЭ МЭДЭЭ