2021.01.13
Эдийн засаг, Худалдаа
Ж.Бат-Эрдэнэ: Хувьцааны давуу эрх эдлэсний сөрөг тал нь юу вэ?
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2012.01.13/ хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр 2020.08.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа:
Банкны тухай хуулийн гол зүйл нь хувь эзэмшигчдийн төвлөрлийг бууруулж, задлъя гэж байна. Их хувь эзэмших тусмаа давуу эрх эдэлдэг байдлыг задлъя гээд байна. Энэ байснаараа юу нь муудаад байгаа вэ? Банкны үйл ажиллагаанд ямар хор учруулаад байгаа вэ? Мэдээж хувь эзэмшсэн хүн бол өөрийнхөө, банкныхаа үйл ажиллагааны төлөө л ажиллаж байгаа. Хэрвээ зээл авч байгаа үйлчлүүлэгч нартаа хор учруулаад байгаа бол энэ хуульд зайлшгүй оруулж бүр хатуу чангаар үзэх ёстой.
Олон нийтийн хараа хяналтыг бий болгъё, нээлттэй компани болгъё ингэснээр олон нийтийн хяналт нэмэгдэнэ. Олон нийтийн хяналт гэж юуг хэлээд байна вэ?
Банкны хууль гарснаар бид нарын ганц хүсээд байгаа хүү буурах уу? Зээлдэгч нарт очиж байгаа үйлчилгээ сайжирах уу? Сайжирвал яаж сайжирах вэ?
Түүний асуултанд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хариуллаа.
Хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах гол шалтгаан нь банкуудын засаглалыг сайжруулъя. Өөрөөр хэлбэл нэг эзэмшлийн банк бол банкных нь удирдлага яг нэг эзнийхээ үг дуугаар явдаг. Гэтэл банк гэдэг тусгай зөвшөөрөлтэй маш онцлог бизнес. Хувьцаа эзэмшигчийн хөрөнгө нь дунджаар 15-18 хувь байдаг, бусад нь гуравдагч этгээд буюу иргэдийн хадгаламжаас бүрддэг бизнес болохоор 20 хувь гэдгээр банкуудын засаглалыг сайжруулна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нэмэлт тодотгол хийлээ:
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16
Булган аймгийн ЕБС-иудын захиралтай уулзлаа
2021.12.09
Ж.Бат-Эрдэнэ: Хууль будлиантай байж болохгүй
2021.12.02
Ахмадын өргөө ашиглалтад орлоо
2021.11.26