МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дундговь аймгийн 15 суманд өвс, тэжээл хүргэнэ
2021.01.06
Орон нутгийн хөгжил

Дундговь аймгийн 15 суманд өвс, тэжээл хүргэнэ

Дундговь аймагт маань өвөлжилт хүндэрсэн болон отроор яваа 7200 малчин өрхөд 1,8 тэрбум төгрөгийн тэжээл хүргэнэ.

УИХ-д дундговь аймгаас сонгогдсон Ц.Мөнхцэцэг гишүүн Монгол Улсын Шадар сайд, УОК, ХХААХҮЯ зэрэгт нөхцөл байдлыг танилцуулж, шаардлагатай мөнгөн хөрөнгө, өвс тэжээлийг олгуулах талаар хамтран ажилласан үр дүнгээ өглөө. 

Засгийн газраас эхний ээлжинд өвөлжилт хүндэрч буй 5 аймгийн 74 сумын 45 мянга гаруй малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний хүчит тэжээлийн тусламж  хүргэх бөгөөд цувааны түрүүч Улаанбаатар хотоос хөдөллөө.

Энэхүү тусламж, дэмжлэгийг малчдад хүргэх ажлыг аймаг, орон нутгийн онцгой комисс болон Хүнс, хөдөө аж ахуйн яам хамтран зохион байгуулах юм. 

ШИНЭ МЭДЭЭ