https 182

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.15
Эдийн засаг, Худалдаа

Г.Мөнхцэцэг: 2018 оны судалгаагаар Монгол орны хэмжээнд гадаргууны усны 1495 эх үүсвэр хатаж ширгэсэн байна

УИХ-ын \2021.10.15\  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: 

2022 оны төсөв онцгой хэцүү цаг үед орж ирж байгаа боловч харьцангуй хүртээмжтэй төсөв болсон байна гэж харлаа. Энэ дотор хоёр аймгаас сонгогдсон хоёр гишүүн байгаа. Сү.Батболд гишүүн миний бие хоёр. Хөдөө орон нутагт төсөв хэрхэн тусгасан талаар асуух зүйл байна. Байгаль орчны сайдаас асуух асуулт байна. Цөлжилтийг бууруулахад ямар арга хэмжээ авч байна вэ? Энд хөрөнгө тусгагдсан уу? УИХ-д цөлжилтийг бууруулах бүлэг байгуулагдсан. Энэ бүлэг бас хэд хэдэн ажил хийхээр төлөвлөөд явж байгаа. Яам бол судалгаа муутай байсан. Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа мод тарих хөтөлбөр цаг үе олсон хөтөлбөр эхлүүлсэн. Говьд мод ургахгүй байх зовлон байдаг. Тухайн бус нутагт мод тарих лаборатори нээх талаар ямар төлөвлөгөө байна вэ? 

Говийн нөхцөлд мод услах нь битгий хэл малаа услах ус байхгүй шахам байна. Энэ усны асуудал дээр анхаарч байгаа юу? Газрын усны хангамжийн эх үүсвэрийг тогтоох судалгаа хайгуулыг хийнэ гэж говийн дөрвөн аймгийн дөрвөн сумдад 3 тэрбум төгрөгний төсөв тавьсан байна. Түүнээс 2022 онд 1 тэрбум төгрөг тусгасан байна. Энэ судалгааг нийт хэдэн сумдад төсөвлөсөн байна вэ? 

2018 оны судалгаагаар Монгол орны хэмжээнд усны гадаргууны 1495 эх үүсвэр хатаж ширгэсэн гэсэн судалгаа байна. Энэ эх үүсвэрүүдийг хатаж, ширгэхээс урдчилж сэргийлэн хамгаалах тал дээр хэр хэмжээний хөрөнгийг тусгасан бэ? 

Дараагийн асуудал нь ЖДҮ-г дэмжих сан орон нутагт хэр хүртээмжтэй хүрсэн бэ? Зээл авах сонирхолтой ард иргэд их байдаг. Энэд 2022 төсөвд хэр тусгасан бэ? Өнгөрсөн хавар говийн бүс нутагт хүнд хаврыг туулсан. Энэ эрсдэл дээр ХААЯ ямар төлөвлөгөө тусгасан бэ? 

Дундговь аймагт баригдах эрчим хүчний станцын асуудал шүүх дээр байгаа гэсэн. Энэ яагаад шүүх дээр байгаад шийдэгдэхгүй байна вэ?

Түүний асуултад БОАЖ-н сайд Н.Уртнасан, ЭХ-ний сайд Н.Тавинбэх, Сангийн сайд Б.Жавхлан хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ