https 182

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЕБС, цэцэрлэгийн нүхэн жорлонг стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж болгох ажлын хэсэг хуралдлаа
2021.10.01
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

ЕБС, цэцэрлэгийн нүхэн жорлонг стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж болгох ажлын хэсэг хуралдлаа

“Төрийн өмчийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих” ажлын хэсгийн хурал боллоо.

Уг тогтоолын төслийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэг бүхий Хуралд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайханаар ахлуулсан УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг, Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа нар болон холбогдох гишүүд 7 удаагийн хурлаа цахимаар хийлээ.

Цахим хурлын үеэр БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга н.Энх-Амгалан төслийн хэрэгжилтийн явцыг танилцууллаа.

“Төрийн өмчийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих”  ажлын хүрээнд 2021 онд эхний ээлжид 54 сумын 193 объект, хоёр дахь ээлжид 49 сумын 173 объект, 2022 онд 100 сумын 350 объект /ариун цэврийн байгууламж/ барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 54 суманд төсөл хэрэгжүүлэх 193 объектын ажил явагдаж байна. Хоёр дахь ээлжид 16 аймгийн 49 суманд төсөл хэрэгжүүлэх 173 объектын ажил эхлэхээр бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.  

“Төрийн өмчийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих” ажлын хэсэг 10 дугаар сард хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилуудтай газар дээр нь очиж танилцах болно.

Мөн энэхүү ажилд аймаг сумдад байгуулагдсан Ажлын хэсэг болон сум, орон нутгийн удирдлагууд санаачлагатай ажиллах талаар Ажлын хэсгээс чиглэл, зөвлөмж өгөхөөр боллоо.

ШИНЭ МЭДЭЭ