2021.01.26
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Г.Мөнхцэцэг: Хууль хэрэгжиж, үйлчлэх ёстой газар, хүндээ хүрч чаддаг байх нь чухал
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.26/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаа Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
"Амьдрал дээр хууль дагаад явах гэхээр зөрчилддөг зүйлс их бий. Соёлын сайд сая хэллээ. Төсөвт ямар нэг хүндрэл учрахгүй гэлээ. Музейн ажилчид хамаг хар бор ажлаа хийдэг ч цалин тэтгэвэр, тэтгэмж нь хамрагдах хүрээ нь маш бага байдаг. 2 жилийн зөрүү дээр ямар ч зүйл болох билээ. Зөвхөн миний санал биш музейн ажилчдаас ийм санал ирж байна. 10 жил гэснийг 8 жил болгоод явчихаж болохгүй байгаа шалтгаан байгаа юм уу?
Гоо зүйн үнэт үзмэр гэсэн нэр томъёо байгаа юм гээд л байгаа гэтэл энийгээ засахгүй байна. Бид тухай бүрт нь засч явмаар байна. Гэвч төсөлд хуучнаараа орж ирсэн. Хууль хэрэглэгдэх газраа үйлчлэх ёстойгоос биш дарга нарынг өрөөнд хэвтдэг зүйл биш юм шүү."
Түүний асуултанд Соёлын сайд С.Чулуун болон Соёлын яамны газрын дарга Даваа нар хариуллаа.