https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.26
Уул уурхай, Ашигт малтмал

Ж.Бат-Эрдэнэ: Техник эдийн засгийн үзүүлэлт хэдэн удаа өөрчлөгдөөд байна вэ?

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.26/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2021.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Газрын түүхийн тосны хангамжин дээр ямар тооцоо гаргасан бэ?  Танилцуулган дээр түүхий тосны хангамж муудаж болзошгүй гэсэн байна. 2020.8.17 нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс удирдамж гаргаж, засгийн газарт өгч ээ. Газрын тосны үйлдвэр өөрийн гэсэн талбай, газрын тостой болно гэсэн байна. Эзэнгүй талбай байгаа юу? Энэтхэг улс туршлагатай орон. Техник эдийн засгийн үзүүлэлт өөрчлөгдөөд байна. Яриад байгаа асуудал өөрчлөгдөөд дараагийн Оюутолгой болчих вий дээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн захирал Д.Алтанцэцэг:

Би Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн удирдагч. Энэ үйлдвэрийн хүчин чадлыг харахдаа жил бүр 2017-2043 он хүртэл жил бүр 1 сая 650 тонн тос олборлоно гэсэн байдаг.Энэ бол бага төлөвлөлт.Урагшаа явахгүй байна. Монголын төр энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ.

Техник эдийн засгийн үзүүлэлт хэдэн удаа өөрчлөгдөөд байна. Үүн дээр анхаарах хэрэгтэй.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

Тамсаг 21, Тосон уул 19 гэсэн 2 талбайг Петрочайна Дачин Тамсаг компани талбайгаас ашиглалтын талбайг ялгаж авсан, 1500 гаруй цооног өрөмдөгдсөн. Тамсагын талбай нийт хайгуулын талбайн 2ны 1 хувь, Тосон уулын талбай 8-ны 1 хувийг эзэлж байгаа. Бид өөрийн гэсэн талбайтай болох төлөвлөгөөтэй байгаа.

ШИНЭ МЭДЭЭ