https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.27
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ж.Бат-Эрдэнэ: Ажлын хэсэг гаргаж, чухал заалтуудаа нэгтгээд хэлэлцэх нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Туваан болон УИХ дахь Ардчилсан Намын гишүүдийн хамтран боловсруулсан Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн санаачлагч болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

"Хуулийн төслийг дэмжиж байгаа. Өнөөдөр нөхцөл байдал сайнгүй ч тайвшрах тал руугаа хандаж байна. Тиймээс 3 төслийг сайжруулаад батлах ёстой. Бид цаашдаа авах арга хэмжээндээ алдаа гаргахгүйн тулд энэ хуульд орж ирж байгаа саналуудыг авах зүйл их байгаа. Өнгөрсөн хугацаанд олон иргэний эрхийг зөрчсөн, хэл аманд оруулж, цахим орчинд хүний нууцыг задруулсан асуудал гарсан. Тиймээс энэ хуулийг дэмжих ёстой.

Өнгөрсөн хугацаанд 1 жилд багагүй мөнгийг цар тахлын эсрэг зарцуулсан. Энэ нь хэзээ дуусаж, зарцуулсан мөнгөний тайланг харах асуудал гарч ирнэ. Тиймээс сантай холбоотой, энэ үед гарч байгаа тусгай санг бий болгон тэс сангаараа дамжуулан зарцуулаад эргээд тайлагнадаг боломжийг нээж өгөх нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр гадаад үлдсэн иргэдээ татан авах асуудал чухал. Энэ бол улсын асуудал. Монгол Улсын Үндсэн хуулиар заасан иргэний эрхийг хангах үүрэг. УИХ, Засгийн газрын үүрэг. Энэ хуульд орж ирж байгаа гадаад иргэнээ татан авах зохицуулалтыг оруулж батлах нь зүйтэй.

Хуулийн 3 төслийг нэгтгээд явах нь зүйтэй. Үүнд улс төрийн нам, намчирхсан хандлага бус иргэд, тэдний эрхийг хангасан заалтуудыг авч, ажлын хэсэг байгуулан боловсруулах нь зүйтэй."

ШИНЭ МЭДЭЭ