МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.27
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ж.Бат-Эрдэнэ: Зохицуулалтгүй энэ салбарт хяналт хаанаас тавих вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

Намчирхсан үзлээ болих хэрэгтэй. Энэ хуулиудыг нэгтгээд явах нь зөв. Өнөөдөр цар тахлын үед урт, богино хугацаандаа хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Ломбардын асуудал олон хүний асуудлыг шийддэг бас олон зөрчил гардаг. Энэ нь мөнгө хүүлэлт болж байна уу, үгүй юу хяналт тавих хэрэгтэй. Зохицуулалтгүй энэ салбарт хяналт хаанаас тавих вэ?

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан:
Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас хяналт тавина. Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар хяналт зохицуулалт хийгдэнэ.

ШИНЭ МЭДЭЭ