https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.27
Улстөр

Ж.Бат-Эрдэнэ: Эдийн засаг, хөгжлийн яам байгуулах цаг болсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

"Юуны өмнө Л.Оюун-Эрдэнэ сайдад амжилт хүсье. Танд маш их зүйлийг хийнэ гэж хүлээж байгаа. Алсын хараа 2050 баримт бичиг. Би үүний хүрээнд санал солилцож байсан. Монгол Улсын Ерөнхий сайд бол Монгол Улсыг бүхэлдээ томоор нь харж ажилладаг албан тушаал. Үүнээс 2050-ыг илзүү томоор харсан. Өнөөдөр зарим нэг салбарт гоц анхаарах асуудал байгаа.Бид өнгөрсөн жилүүдэд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах үед Эдийн засгийн яамыг бий болгоё гэж би санал оруулж байсан. Та энэ тал дээр тодруулж хариулна уу? Эдийн засаг маань хүн рүүгээ чиглэсэн байх ёстой. Байшин барилга, зам харгуй барих биш юм. Төрийн зохицуулалттай, хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг ийм яам байх ёстой. 

Ажлын байр чухал гэж байна. Үүний цаана үйлдвэрлэл гэж бий. Түүний цаана иргэд, ААН гэж байна. хэн нэг ААН-ийг дэмжих гээд байгаа мэт хэвшилтэй болчихоод байна. Үгүй ээ ажлын байрыг ААН л бий болгоно. Ажлын байр бий болгох тал дээр томоор нь харж байгаа саналаа хэлнэ үү?

ХАА бодлого. Бид хүнсний болон хөнгөн үйлдвэрүүдээ хөгжүүлье гэж байна. Үүний цаана ХАА-г төгс хөгжүүлэхгүйгээр хүнсний хангамж, үйлдвэрлэл, ЖДҮ хөгжихгүй байна. Дээрээс нь энэ салбарыг кластержсан байдлаар та хэрхэн харж байна вэ? Хаврын тариалалт эхлэх дөхөж байна. Энэ цаг үед ААН хэрхэн дэмжиж, ажиллах вэ?"

Түүний асуултанд Сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ