МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.29
Улстөр

Г.Мөнхцэцэг: Шинээр байгуулагдаж байгаа засгийн газрыг амьдралд ойр ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна. 

Гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: 

Эхээс мэндлээгүй хүн байхгүй. Монголын нийгэмд эмэгтэйчүүдийг гутаадаг зүйл байна. Үүний эсрэг эмэгтэй сайд нар гар нийлж ажиллана гэдэгт итгэж байна. Засгийн газар төрийн гал тогоо. Шинээр байгуулагдаж байгаа засгийн газрыг амьдралд ойр ажиллахыг хүсэж байна.

Соёлын яам 6 сарын хугацаанд чамгүй ажилласан. Томоохон бүтээн байгуулалт хийсэн. Соёлын салбар тусгаар тогтнолыг авч явах салбар. Гадаад дотоодын туршлагыг хослуулан ажиллаарай. Соёл урлагийн 160 гаруй байгууллагын 8000 гаруй ажилчдын цалинд анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь Монгол улсын соён гэгээрэл,өв соёлыг авч үлдэхэд энэ яамны амин сүнс бий.

Соёлын сайд Ч.Номин:

Өмнөх сайдын ажлыг үргэлжлүүлэн ажиллана.Бодлого тогтвортой байх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ