https 182

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.18
Улстөр

Г.Мөнхцэцэг: Байгалийн гамшигт хохирол амссан гэр бүлүүдэд анхаарч ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Нэр дэвшигч Ж.Мөнхбат нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2020 оноос Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: 

Энэ сарын 14 нд болсон гамшигт үйл явдалд Дундговь аймаг маш их өртөж, эрдэнэт хүний амь нас үрэгдлээ. Гүн эмгэнэл илэрхийлж байна. Бас олон айл гэр оронгүй, малгүй боллоо. Энэ хохирол амссан гэр бүлд тусалж анхаарч ажиллаарай гэж байнгын хороонд чиглэл өгч байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Байгалийн гамшигт үзэгдэл урьд өмнө нь болж байгаагүй. Маш их хохирол амслаа.Цаг уурын хүрээлэн цаг агаарын мэдээллийг хурдан шуурхай хүргэх хэрэгтэй.Хохирол амссан гэр бүлүүдэд анхаарч ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ