МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.22
Эдийн засаг, Худалдаа

Г.Мөнхцэцэг: Шинэ дэвшилт энэ салбарт гарсан уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Хуулийн төслийг дэмжиж байна.Засаг төр хөдөө аж ахуйд дэмжлэг үзүүлсээр ирсэн. Тус салбарт 281 тэрбум төгрөгний дэмжлэг үзүүлсэн байна. Шинэ дэвшилт энэ салбарт гарсан уу? Ургамал хамгааллын бодис оруулж ирнэ гэж байна. Дотооддоо үүнийг хийх боломж байна уу? Үр дүнд хүрсэн зүйл байна уу? Ямар төлөвлөгөөтэй ажиллах гэж байна вэ?

Гишүүний асуултанд салбарын мэргэжилтнүүд хариулт өглөө. 

ШИНЭ МЭДЭЭ