МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.23
Хууль, эрх зүй

Г.Мөнхцэцэг: Хүлэмжийн талаар тодорхой судалгаа байна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.23\ нэгдсэн хуралдаанаар  Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Хүртээмжийн нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүлэмжийн асуудлыг нэмж байгаа нь сайн байна. Зөвхөн газар тариалангийн бүс биш Говийн аймгуудад хүлэмжийн аж ахуй эрхлэж байгаа хүмүүс нэмэгдэж байгаа.

Хамгийн гол нь энэ хөнгөлөлт, дэмжлэгийн үр дүн гарч, дэвшилттэй хийгдсэн ажил байна уу? Бас хүлэмжийн тал дээр судалгаа байна уу? Тэр дундаа эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр хүлэмжийг дэмжих хэрэгтэй байгаа.

Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ