https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Булган аймгийн тариаланчдын цахим зөвлөгөөн боллоо
2021.04.29
Орон нутгийн хөгжил

Булган аймгийн тариаланчдын цахим зөвлөгөөн боллоо

Энэ удаагийн зөвлөгөөн хэдийгээр цар тахлын хүнд нөхцөлд болж өнгөрсөн ч хаяанд ирээд буй хаврын тариалалттай холбоотой мэдээлэл, төр засаг орон нутгаас явуулж буй бодлого, тариаланчдаас гаргаж буй саналуудын шийдлийг ярилцаж үр дүнгээ өгсөн зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөнөөс гарсан асуудлуудаас ногоон тэжээлийн тариалалтыг дэмжих асуудал онцгой анхаарал татлаа. "Шинэ хөдөө" хөтөлбөрийн хүрээнд 2019-2020 онуудад 11 суманд хүнсний ногоо тариалахад зориулж жижиг оврын трактор олгосон бол энэ жил 2021 онд ногоон тэжээл тариалахад зориулж 9 суманд ногоон тэжээл тариалах зориулалтаар 50 морины хүчтэй трактор тэжээл хадагч, хаман боогчийн хамтаар олгохоор төлөвлөж байна.

Мөн Беларусь улсын хөнгөлөлттэй зээлээр олгох ХАА-н тоног төхөөрөмжөөс аймагтаа хуваарилуулах тал дээр анхаарч ажиллаж байна. Цаашид ажлын байр бий болгож байгаа тариаланчид, ногоочдоо техник тоног төхөөрөмжөөр хангах тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэдгээ УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ