https 182

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Дундговь аймгийн дархлаажуулалтын явцтай танилцлаа
2021.04.30
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Дундговь аймгийн дархлаажуулалтын явцтай танилцлаа

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг сонгогдсон тойрогтоо буюу Дундговь, Говьсүмбэр аймгуудад ажиллаж байна. Ковид-19 цар тахлын халдварын голомт үүсэж, эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Дундговь аймагт Эрүүл мэндийн байгууллагуудын вакцинжуулалт, эмнэлгийн ажлын явц болон үйл ажиллагаатай танилцаж байна.

Тус аймгийн эмнэлгүүдэд түргэвчилсэн оношлуур, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, эмийн (Арбидол, Гепарин) гэх мэт хангамжийг тасалдуулахгүй байх, нөөц бололцоог нэмэгдүүлэх, түргэн тусламжийн автомашин, засвар үйлчилгээ, илүү цагийн хөлс олгох зэрэг асуудал тулгамдаж байна.

Үүнтэй холбоотой нэн шаардлагатай гэж үзсэн 29 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 2300 ширхэг түргэвчилсэн оношлуур, 5450 ширхэг эмнэлгийн бээлий, 31 хайрцаг хормогч зэрэг хамнгамжийг ЭМЯ-аас эхний ээжлжинд олгосон юм.

Халдварын тархалтыг тухайн газар бүрт тогтоож, хөл хорионы дэглэмийг мөрдөж, иргэд дүрмийг чанд сахин хариуцлагатай байж, вирус нэмэгдэх нөхцөлийг үүсгэхгүй хариуцлагатай хандаж байна. 

Мөн эрсдэлээс сэргийлж, иргэдийнхээ эрүүл энхийн төлөө цаг наргүй ажиллаж буй нийт эмч, эмнэлгийн ажилтнуудад УИХ-ын гишүүний зүгээс талархаж, ажлын амжилт хүссэн байна. 

ШИНЭ МЭДЭЭ