https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ажлын дэд хэсэг хуралдлаа
2021.04.30
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ажлын дэд хэсэг хуралдлаа

Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 6 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулж, ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,  Б.Бейсен, Б.Саранчимэг, Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин нар ажиллаж байна.    

Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Дэд ажлын хэсгийн тав дахь удаагийн хурал цахимаар 2021.04.30-нд цахимаар боллоо.

 Дэд ажлын хэсгийн хурлаар Ажлын хэсэгт танилцуулах Генетик нөөцийн тухай хуулийн  төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад  хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын төслийг хэлэлцэв.

ШИНЭ МЭДЭЭ