2021.05.14
Хууль, эрх зүй
Ж.Бат-Эрдэнэ: Иргэдийг хянах, цагдах нөхцөл үүсэхээс болгоомжлох хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.14\ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
"Хуулийн төслийг үндсэндээ хэлж байгаа юм. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал асуудал бол камержуулалт мөн. Өөрөөр хэлбэл та бүхэн сая хэлсэн, Олон Улсын хэмжээнд хийж байгаа гэмт хэргийг багасгахад камержуулалт ихээхэн нөлөөлж байгаа учир тус асуудал дээр арагшаа суух бодолгүй байна.
Түүнчлэн бид нэг зүйлийг хийхдээ нөгөө тийш нь мушигдаг тал бий учир анхаарах хэрэгтэй. Камерийг ашиглан иргэдийн эрх, эрх чөлөөг боогдуулах, нууцлалыг гадагш задлахаас сэргийлсэн хуулийг Засгийн газарт хэлэлцэн оруулж ирнэ гэлээ. Тэгвэл тус хууль хэзээ орж ирэх вэ?
Хэрвээ энэ хуулийг өмнөх хуультай хамт оруулж ирсэн бол элдэв маргаангүйгээр тодорхой хэмжээний ойлголт өгөх байсан гэж бодож байна. Үүнтэй холбоотойгоор дээр дурьдсан асуудал дээр дэлгэрэнгүй тайлбар өгнө үү?
Мөн Кибер аюулгүй байдлыг хангах тал дээр арга хэмжээ авна гэж хэллээ. Тус камертай уялдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нэвтрэх, харах, хяналт тавих боломж байгаа гэдгийг хэлмээр байна. Олон Улсын хиймэл дагуулаар дамжиж буй техник технологийн дэвшлүүд гэх зэргээс аюулгүй байдлаа хамгаалсан, эсрэг ямар хамгаалалт байгаа вэ?
Мөн торгуулийн орлогын 40%-ийг хэрэглэнэ гэжээ. Торгуулийн орлогыг хувааж ашиглахгүйгээр, Олон Улсын зээл тусламжаар шийдэх арга боломж байгаа юу?
Эсвэл Улсын төсөвт суулгаж аван үе шаттайгаар хэрэгжүүлэх бололцоо бий юу?
Камерын асуудлын хажуугаар иргэдээ хянах нөхцлийг бий болгодог шүү. Иймд энэ асуудлаас зайлсхийх хэрэгтэй. Тээврийн хэрэгслийн нэвтрэх товчоонууд дээр камержуулалтыг хийж иргэдийг хянах нь аюулгүй байдлын бодлого биш юм. Тухайн иргэний хаанаас, хаашаа явах чиглэлд хяналт тавин цагдах асуудал үүсгэж болохгүй.
Иргэдийг хянаж мөрдөх нөхцөл үүсэх тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
Түүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16
Булган аймгийн ЕБС-иудын захиралтай уулзлаа
2021.12.09
Ж.Бат-Эрдэнэ: Хууль будлиантай байж болохгүй
2021.12.02
Ахмадын өргөө ашиглалтад орлоо
2021.11.26