https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.18
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Бат-Эрдэнэ: Тариалалтын талбай хэдэн хувиар нэмэгдэж байна вэ ?

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  /2021,05,18/ хуралдаанаар хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

"Энэ онд 389 мянган га үр тариа, 17.9 мянган га төмс, 9.6 мянган га хүнсний ногоо, 4.3 мянган га жимс, 527.8 мянган га нийт тариалалт хийнэ гэсэн дүн байна.

Нэгдүгээрт энэ жилийн хувьд хэдэн хувиар тариалалтын талбай нэмэгдсэн бэ? Өсөлт хэр байна вэ?

Тосны ургамлын тариалалтад үрээр тусламж дэмжлэг өгч байгаа юу? Тосны ургамлын аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогын хүрээнд хэлэлцэж байсан юм. Зөвхөн нэг үйл ажиллагааг дэмжих бус ногоон байгууламж, тэжээлийг дэмжих ямар бодлого байна вэ?

Шинэ хөдөө хөтөлбөрийн гол зорилго аж ахуйн нэгж, иргэдэд ажлын байр бий болгох дэмжих зориулалтаар явж байгаа. Бид бүтээн байгуулалт ярьдаг, харин иргэдийг дэмжсэн бодлого хэрэгжээгүй. Шинэ хөдөө хөтөлбөр нь энэ талруу чиглэсэн юм. Тус асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

Түүний асуултад ажлын хэсгээс хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ