https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монголын ноолуурыг Итали улсруу анх удаа газраар тээвэрлэж эхэллээ
2021.06.07
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Монголын ноолуурыг Итали улсруу анх удаа газраар тээвэрлэж эхэллээ

Улсын нийслэл Улаанбаатараас Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуур ачигдлаа гэсэн сайхан мэдээ байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичжээ.

Тэрээр:

Ноос ноолуурын салбарт Холбооноос хийсэн ажил маань биеллээ олж байна. Улсын нийслэл Улаанбаатараас Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуур ачигдлаа.
Итали руу экспортод гарч буй 20 тонн ноолуурын 10 тонн нь Монголын хаан ширхэгт тохирлын тэмдэгтэй. Тодруулбал, Монголын хаан ширхэгт тохирлын тэмдэг гэдэг нь тухайн ноос ноолуураар бүтээсэн бүтээгдэхүүн нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй, 100 хувь ноолуураар үйлдвэрлэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчилдэг. Импортлогч бус экспортлогч орон болохын төлөө ажиллацгаая.

хэмээн бичсэн байна

ШИНЭ МЭДЭЭ