2021.06.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Г.Мөнхцэцэг: Эх хэлээ хамгаалах ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2021,06,29/ хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
Хөтөлбөр төв сууринд хэрэгжиж, алслагдсан хөдөө орон нутгийн багш, сурагчид тусгай хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Үүнийг яаж зохицуулсан бэ? Эх хэлийг чухалчлах шаардлага бий. Үүнийг онцгойлж оруулсан заалт байна уу?
Түүний асуултад УИХ-ын гишүүн,БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир хариулт өглөө.
Г.Мөнхцэцэг: Алслагдсан орон нутагт цөөн хүүхэдтэй сургуулийн багш нарыг хэрхэн дэмжих вэ?