https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.30
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Буцаад баталж өгсөн хөрөнгөө бид яаж хянах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.30/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

Төсвийн орлого чамлахааргүй байна. Валютын нөөц 4,9 гэж байна, сүүлийн жилүүдэд гараагүй амжилт. Гэхдээ төсвийн тодотгол хийж байгаа нь Ковидын хүнд нөхцөлд анхаарч эрүүл мэндийн тал уруу орж байна. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад 321 тэрбум төгрөг үүн дотроо тоног төхөөрөмжид 110 тэрбум төгрөг шаардлагатай эм хангамжид 61,9 тэрбум төгрөг байна. Үүний тодорхой задаргаа байна уу? Булган аймагт PCR-ийн шинжилгээний аппарат хэрэгтэй байгаа хэзээ шийдэж, өгөх вэ?

Сангийн сайдаа хөрөнгө оруулалт маань ямар хуулиар явах уу? Онцгой байдлын дэглэмийн хуулиар уу эсвэл Төрийн өмчийн худалдан авалтын тухай хуулиар уу? Буцаад баталж өгсөн хөрөнгөө бид хянах болно.Ямар нөхцөл байдлаар хянах вэ? Хүрэх газраа бүрэн дүүрэн зарцуулагдах ёстой.

Түүний асуултад Сангийн сайд болон Эрүүл мэндийн сайд хариулалаа.

ШИНЭ МЭДЭЭ