2021.07.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Г.Мөнхцэцэг: Мэргэжлийн боловсрол бүрэн дунд сургуулийн сургалтын агуулгатай дүйцэх үү?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
Мэргэжлийн боловсролын төв бол Монгол улсын хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж ирсэн салбар юм. Тийм учраас энэ салбарыг авч явах, хуультай болгоод түүгээрээ дэмжих нь зүйтэй гэж хууль орж ирж байгаад дэмжиж байна. Өнгөрсөн парламентийн үед ч энэ салбарыг дэмжиж, суралцаж байгаа сурагчдийн төлбөрөөс чөлөөлдөг мөн цалинтай болгоод цалингийнх нь хэмжээг хүртэл нэмж байсан. Тодорхой цаг хугацааны асуудлуудыг дэмжээд явж байсан.
- 11.2.2 зүйл дээр мэргэжил болон бүрэн дунд боловсролыг хамтад нь эзэмшсэн бол Мэргэжлийн боловсролын үнэмлэх олгохоор заасан. Тэгэхээр МСҮТ-ийн боловсрол ЕБ-ын бүрэн дунд сургалтын агуулгатай хир дүйцэж байна вэ? Хичээлийн агуулгын зөрүүгээс хүүхэд хохирох вий. Дүйцүүлж гэж харвал зүгээр байна.
- 22.1.3 зүйл дээр үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийхдээ үндсэн бол дагалдагын орон тоонд ажилласан бол хөдөлмөрийн хөлс авах, хөнгөлөлт эдлэх эрхийг олгоно. Энд тодорхой хэмжээгээр насанд хүрээгүй хүүхдийг дагалдангаар ажиллуулах юм бол хөлсөөр цалинжуулвал хөдөлмөрийн мөлжлөгө болохгүй юу гэсэн хардлага яваад байдаг. Энэ зохицуулалтыг хөдөлмөрийн хуультайгаа яаж холбож өгсөн бэ?
- 28, 29-р зүйл дээр магадлан итгэмжлэлийн эрэмбэ дарааллыг нарийн тогтоох шаардлагатай байгаа юм. Энэ давхар хийгдэж явах уу эсвэл хоорондоо уялдаа байгаа эсэхийг тодорхой зааж өгөх хэрэгтэй байна.
Хоорондын уялдааг хуульдаа бодож тусгаж ирэхгүй бол зөрүү дундаас нь гарах вий.