https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.02
Гадаад харилцаа

Ж.Бат-Эрдэнэ: Элчин сайдын яамны хариуцлага алдсан ажилтнуудад хариуцлага тооцсон уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

Нэр дэвшиж санал болгож байгаа хүмүүсийн ихэнхийг нь мэдэх юм байна. Олон жил энэ салбарт ажилласан. Монгол улсаа төлөөлж байгаа гэдэг утгаараа бол маш том хариуцлага үүрч байдаг. Тэр утгаараа Б.Батцэцэг сайдаас асуух асуулт байна. Өмнө нь ажиллаж байсан элчин сайд нар нэлээн асуудалд оролцсон. Олон улсын хэмжээнд Монгол улсын нэр хүндийг унагаах, хар тамхитай холбоотой асуудал, наймаа хийсэн асуудал, ёс зүйн асуудал гээд нүүр улайлгасан асуудал байгаа. 

Элчин сайдуудын ажил хир үнэлэгдэж байгаа вэ? Хариуцлага тооцоод нааш нь татах нэг өөр. Ажлыг нь хэрхэн үнэлж байгаа вэ? Хариуцлага тооцсон асуудал байна уу? 

Гишүүд маань бүгд л олон улсын хэмжээнд ажиллах хэрэгтэй гэж ярьж байна. Саяхан манай улсын гадаад харилцааны сайд Лавровыг гайхшруулав гэж байсан. Ийм зүйл сошиалаар явсан. Надад бол таатай санагдсан. Монголчуудаа төлөөлөөд эх орныхоо нэр хүндийг үүрээд очиж байгаа хүн бол ижил тэгш хэмжээнд Монгол улсынхаа эрх ашгийг илэрхийлж чаддаг байх ёстой. Ухаалаг, чадварлаг, тэгш харилцаж чаддаг байх ёстой. Энэ бол маш том харилцаа шүү. 

Түүний асуултад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ