МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.06
Орон нутгийн хөгжил

Ж.Бат-Эрдэнэ: Хот суурин газрын төлөвлөлт хаягдсан байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

Эдийн засгийн байнгын хороогоор яагаад оруулаагүй вэ? 8.3.5 дээр хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа гэсэн байна "төлөвлөлт" гэсэн байх эргэж хараарай. Хот суурин газрын төлөвлөлт хаягдсан байна. Нийслэлийн хотын авто замтай холбоотой асуудалдаа анхаараарай. Ус, дулаан, хэсэгчилсэн шугам сүлжээний хангамж гэсэн байна. Монгол улсад эрчим хүчний нэгдсэн сүлжээ гэж бий. Олон улсын нэгдсэн сүлжээнд орохоор төлөвлөж байгаа.  

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.мөнхбат болон УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ