https 182

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.07
Улстөр

Г.Мөнхцэцэг: Олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлд ямар ажил зохион байгуулах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.07/ нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Зарчмын хувьд зөв гэж харж байна. Авлигатай тэмцэх газарт удирдлагын зохион байгууллалтын хувьд зарчмын хувьд өөрчлөлт орж харж байгааг харж байгаа. Авлигатай тэмцэх газар гэдгийг манай ард түмэн юу гэж харж байна гэхээр ер нь түмэн олныгоо айдаст автуулсан, дээрээс нь илүү ихээр цагдан хорих, хянан шалгах, ямар нэгэн байдлаар айдас хүйдэст автуулах тал нь илүү их давамгайлаад байсан. Өнөөдөр ч гэсэн ийм явдлууд тохиож байгаа. Тэгээд ирхээр Авлигатай тэмцэх газрын дэд дарга гэдэг бол өөрөө бас ямар нэг байдлаар санал санаачлагыг гартаа авч, ард түмнийг соён гэгээрүүлэх тал дээр зохион барих чиг үүргийн албан тушаалтан байх ёстой.  Энэ чиглэлээр юу хийе гэж бодож байгаа вэ? Олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлд ямар ажил зохион байгуулах вэ?

Түүний асуултад Авилгатай тэмцэх газрын Дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ