https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймагт ажиллаж байна
2021.09.04
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймагт ажиллаж байна

Тэрээр Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн төлөөлөлтэй уулзлаа.

Коронавируст халдварын нөхцөл байдал манай аймгийн хэд хэдэн суманд хүнд байна. PCR-ын иж бүрэн лаборатори ирэх 7 хоногт ирж, орон нутагтаа шинжилгээ хийж эхлэхтэй холбоотой бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна. Тэр хүртэл түргэвчилсэн оношлуур болон эмч, эмнэлгийн ажилтнууддаа N95 хамгаалалтын маск олголоо. Ирэх оны төсвийн санал авч байгаа энэ цаг үед эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгахаас гадна эрүүл мэндийн салбарын ажилтнуудынхаа цалин хангамжийг нэмэгдүүлэх саналыг дэмжиж ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ