https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөдөө орон нутагт хийгдэж байгаа зарим бүтээн байгуулалтын ажил чанаргүй байна
2021.09.09
Орон нутгийн хөгжил

Хөдөө орон нутагт хийгдэж байгаа зарим бүтээн байгуулалтын ажил чанаргүй байна

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.

Тэрээр 

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Булган аймагтаа 5 сургууль, 6 цэцэрлэг, 4 спорт заал, 5 дотуур байр шинээр барьж, ашиглалтад оруулсан байна. Аймгийн төвийнхөө 3 сургуулийн 2-ыг нь шинэ хичээлийн байртай болгож, 1 сургуулиа гадна их засварт оруулжээ бид. Түрүү жил яг өдийд 1-р сургуулийн дотуур байраар орохдоо гал тогоо, угаалгын өрөөнд нь бойлуур тавьж, хүүхдүүдийг халуун дулаан орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлнэ гээд амлачихсан юм.

Түүнийгээ ажил хэрэг болгож их засвар хийх 300 сая төгрөгийн хөрөнгийг улсын төсөвт суулгасан. Одоо засварын ажил нь эхлээд явж байхтай нь танилцлаа. Гэтэл гал тогоонд ч, угаалгын өрөөнд ч нөгөө бойлуур алга. Нарийн трубагаа сольчихоод паараа солихгүй гэж байсныг нь сургууль дотоод нөөц бололцоогоороо шийдвэрлэсэн байна. Ийм болчихсон байрны дотор талд засвар хийхгүй гадна талд нь пасад хийнэ гэнэ. Дулаан алддаг юм уу гэсэн үгүй гэх юм. Энэ бол наад захын жишээ. Төлөвлөсөн ажлынхаа төсвийг шийдлээ ч гүйцэтгэл нь өөрчлөгдөх, үр дүнгүй болох тохиолдлууд маш олон. Заримдаа ч санасан бодсон зүйл маань хэрэгжилтэд дээрээ өөрчлөгдөөд байхаар аргаа барах юм даа.

ШИНЭ МЭДЭЭ