https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Булган аймгийн есөн сумын малчдад хадлангийн зориулалттай иж бүрдэл бүхий трактортай боллоо
2021.10.04
Орон нутгийн хөгжил

Булган аймгийн есөн сумын малчдад хадлангийн зориулалттай иж бүрдэл бүхий трактортай боллоо

"Шинэ хөдөө" төслийн зорилго нь иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх аж ахуйн үйл ажиллагааг нь дэмжихэд оршино.

Урьд жилүүдэд ногоочиддоо  хүнсний ногооны зориулалттай 11 трактор иж бүрдлийн хамт олгож байсан бол энэ удаад Булган аймгийн 9 сумын малчдын бүлэг, хоршоо, фермерүүдэд хадлангийн зориулалттай иж бүрдэл бүхий трактор олголоо.

Малын тоо толгой ихсэн, бэлчээрийн даац хэтэрснээс шалтгаалж байгалийн хадлангийн гарц жилээс жилд муудаж байгаа энэ цаг үед манай малчид бүл, хоршоо болон  нэгдэж ногоон тэжээл тариалах нь ихэслээ. "Шинэ хөдөө" төслөөр  олгож байгаа эдгээр тоног төхөөрөмж тэдний хөдөлмөрийг хөнгөвчилж орлогыг нэмэгдүүлэх үр ашигтай, хүртээмжтэй хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэж байна.

ШИНЭ МЭДЭЭ