https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.05
Уул уурхай, Ашигт малтмал

Ж.Бат-Эрдэнэ: Зөвлөх компаниуд ямар үүрэгтэй үйлдвэр байгуулах ажилд оролцож байна вэ?

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.10.05/ боллоо. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонслоо.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотойгоор Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Нэгдүгээрт, банк ямар эрх үүрэгтэй орж байгаа вэ? Хоёрдугаарт, ямар ямар зөвлөх компаниуд орж ирж байгаа вэ, хэзээ тендер нь зарлагдаад ямар хэсэг дээр ажиллах вэ? Анхдагч процесс гэж яг юуг хэлж байна. Энэ дөрвөн байгууламж болон зураг төсөл хэдэн хувьтай явж байна. Газрын тос дамжуулах хоолой эцсийн байдлаар тогтсон уу? Түүхий тосоо хаанаас ямар гэрээгээр авах гэж байгаа вэ? Гэрээ шинэчилсэн үү? Одоо 3 жилийн дараа энэ үйлдвэр ашиглалтанд орно гээд байна. Газрын тосны ажилчдын байрыг барих газрыг яаж шалгаруулсан бэ?

Түүний асуултад "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгхариуллаа.

Ж.Бат-Эрдэнэ: Газрын тосны нөөц бүрдүүлэх, бүтээгдэхүүн хуваах гэрээг тодорхой болгох хэрэгтэй


ШИНЭ МЭДЭЭ