https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.06
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Хөрөнгө оруулалтыг хуульд хэрхэн тусгасан бэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.10.06/-ны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Зөв хуулийн төслийг зөв цагт нь оруулж ирсэн гишүүдэд баярлалаа. Энэ хуулийн төслийг зөвхөн цар тахалтай холбож болохгүй. Зах зээл илүү хөгжсөн газар хөрөнгө оруулалт их ордог. Зарим газар зах зээлээ алдаад хөрөнгө оруулагчдаа хөөдөг. Манайд ч байна. Мах, ноос, ноолуур урагшаа алдчихлаа, Витьнамчуудад засвараа алдчихлаа гээд ярьж байна.Тэгэхээр хууль боловсруулахдаа тодорхой хэмжээний бодлого заавал оруулах ёстой.

Хэн нэгэн хүн зохицуулах биш урт хугацааны бодлого байх хэрэгтэй. хэн нэгэн хөрөнгө оруулагч орж ирээд өргөжсөн ч гэсэн зах зээлээ хамгаалах бодлого байх хэрэгтэй. Хүнс, хөнгөн үйлдвэр гээд олон салбарт хамгаалах зохицуулалт хэрэгтэй. Ийм ямар зохицуулалт энэ хуульд орсон бэ? 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ