МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.13
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Салбарын бодлогоо Монголбанк өөрөө удирдаж, ЖДҮ, ипотек, малчдад зориулсан зээлийн зохицуулалтыг хийх хэрэгтэй

ЭЗБХ-ны өнөөдрийн \2021.10.13\ хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа. 

Долоон зүйлтэй төсөл орж ирж байна. Үүнийг мэдээж хэрэгжүүлээд, засаад явна. Монгол банкныхан нэг зүйл дээр бодитой хандах хэрэгтэй. Олон жил нэг стандартын үнэлэлт дүгнэлт өгөөд ирсэн. Тэр дундаа энэ цар тахлын хүнд үеэс яаж гарах, ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх, импортод чиглэсэн үйлдвэрлэлээ яаж нэмэгдүүлэх, үүнд чиглэсэн ямар арга хэмжээ авах вэ? гэсэн бодитой заалтууд оруулж ирэх хэрэгтэй байна. Өнөөдөр үүнийг харахад дандаа стандарт болсон заалтууд орж ирээд байна. 

Эдийн засгийг сэргээх, мөнгө санхүүгийн бодлогыг эрчимжүүлэх гэх мэт томоор гаргаад байгаа. 10 их наядын хөтөлбөр томоохон түлхэц өгсөн. Одоо өөр өнцгөөс харах хэрэгтэй. Нэг талаас Засгийн газраас гаргаж байгаа юм уу, Монгол банкнаас гаргаж байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Бусад яамдаас асуухаар сангийн яам руу түлхдэг. Сангийн яам Монгол банк руу түлхдээд дунд нь хаягдаад байна. Одоо хөдөө аж ахуйг дэмжих зээлийг эрчимжүүлж нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэд маш сайн хяналт тавих хэрэгтэй байгаа шүү. 

ШИНЭ МЭДЭЭ