https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.14
Хүний эрх

Ж.Бат-Эрдэнэ: Хамгийн гол зарчим бол хүнийг хэлмэгдүүлэхгүй байх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа. 

Энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Мэдээллийг хэвлэл мэдээллээс авсан байгаа. Хэлэлцүүлгийг сошиалаар биш зарчмын дагуу явуулах ёстой гэсэн таны саналыг дэмжиж байна. Мэлтгэлцээн хийе гэж байгаа нь өөрөө зөв. 

Ял завших гэх юм уу цаг хугацаагаар тоглоод байгаа буюу хойшлуулаад байгаа хэдэн хэргүүд байгаа вэ? Яагаад бид нар шүүгчид энэ эрх мэдлийг өгч байгаа вэ? гэдэг нь хүний хувь заяатай холбоотой асуудал юм. Хамгийн гол зарчим хүнийг хэлмэгдүүлэхгүй байх ёстой. Ял завшихгүй байх ёстой. Шүүн таслах үйл ажиллагаа явж байх явцад шүүгдэгч, хохирогч, хариуцагч мэдүүлгээсээ буцвал яах вэ? Энэ тохиолдолд шүүгч шууд хэргийг шийдэх, цагаатгах гэсэн зарчим барих гээд байна. Бид та мэдүүлгээсээ буцаж болохгүй гэж тулгаж болохгүй. Үүнийг ямар байдлаар шийдэх вэ? 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ