МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.27
Эдийн засаг, Худалдаа

Ц.Сэргэлэн: Хилийн боомтын захиргааг хуулийн төсөлд илүү найруулж тусгамаар байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Дагалдан гарах хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудал байна. МУ-ын хилийн тухай хуульд өөрчлөлт орох хууль орж ирж байна. Гэхдээ онцгой нөхцөл байдал Ковидын үед хилийн боомтоор экспортын барааг түргэн шуурхай гаргах, гацааг арилгах чухал зорилготой ажиллаж байна. Цаашдаа ч ийм онцгой бүрэн эрхтэй захиргаа энэ чигээрээ ажиллах юм шиг харагдаад байна. Жирийн нөхцөл байдалд ингэж ажиллаж болохгүй. Боомтын захиргаа байж болно. Харин энэ томьёоллыг өөрчлөх хэрэгтэй. Хуулийн дагуу ажиллаж байгаа бусад ажилтай холилдож ажиллаж болохгүй. Хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явахад анхаарч ажиллах ёстой. Харин онцгой нөхцөлд онцгой эрхтэй ажиллаж болно. 

 Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ