https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт PCR-ийн иж бүрэн лабораторийн тоног төхөөрөмжтэй боллоо
2021.10.29
Орон нутгийн хөгжил

Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт PCR-ийн иж бүрэн лабораторийн тоног төхөөрөмжтэй боллоо

Лабораторийн тоног төхөөрөмжтэй болсоноор орон нутагтаа цаг алдалгүй шинжилгээ хийж, эмчилгээгээ эхлүүлж байна.

Энэхүү лаборатори нь өдөрт 300-1200 сорьцыг шинжилж, “Ковид-19” халдвараас гадна томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчнийг илрүүлэх чадалтай тул цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай юм.

Өнгөрсөн 9 дүгээр сард орон нутагтаа ажиллах үеэр аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай уулзахад тавьсан хүсэлтийн дагуу 32 ширхэг хүчил төрөгчийн аппаратыг аймаг, сумдын Эрүүл мэндийн байгууллагуудад олгохоор боллоо. Ирэх онд эрүүл мэндийн салбар, тэр дундаа сумын Эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулахад түлхүү анхаарч ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ