https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.18
Зам, Тээвэр

Ж.Бат-Эрдэнэ: Улаанбаатар төмөр замыг хөл дээр нь босгох цаг болсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.18\ нэгдсэн хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Тогтоолын төслийг дэмжиж байгаа. Улаанбаатар төмөр замыг хөл дээр нь босгох хэрэгтэй, 16 мянга гаруй ажилчидтай. Зах зээлийн зарчмаар ажиллуулах хэрэгтэй. Бидний ярьж байгаа зээл маш их тус болсон. Өрийн асуудал яригдаад зах зээлийн зарчмаар ажиллах боломжгүй байгаа. 87,3 тэрбум төгрөгийг 2 талаасаа адил хэмжээтэй гаргах ёстой. Өнөөдөр воган хүртээмжгүй байна гэж байна. Хэл ам ч их байна.

Харин УБ төмөр зам өөрөө, Олон улсын зээл тусламжид ороод урт хугацааны зээлд ороод воганы хүртээмжээ шийдээд явж болно. Шаардлагатай гэвэл ажлын хэсэг байгуулж болно. Эдийн засгийн талаасаа хөгжих боломж байгаа. Энэ асуудлыг шийдсэнээр Улаанбаатар төмөр замын хөгжлийн асуудлыг шийдэх шийдэл болно.

ШИНЭ МЭДЭЭ