МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Энэ долоо хоногт УИХ-аар ямар хууль хэлэлцэх вэ?
2021.11.22
Улстөр

Энэ долоо хоногт УИХ-аар ямар хууль хэлэлцэх вэ?

Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн 2021.11.19-ний өдрийн хурлаар УИХ-ын намрын ээлжит чуулганы 2021 оны 11 дүгээр сарын 22-ноос 25-ны өдрүүдийн намын бүлэг, ажлын хэсэг, байнгын, дэд, түр хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг баталлаа.

ДАВАА ГАРАГ /2021.11.22/

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

10.00 цагт

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00 цагт

  • Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан
  • Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан
  • “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00 цагт

  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
  • Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан
  • Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
  • Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

МЯГМАР ГАРАГ /2021.11.23/

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00 цагт

  • Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

11.00 цагт

  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00 цагт

  • Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

15.00 цагт

  • Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

16.00 цагт

  • Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00 цагт Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан:

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

14.00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

“Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газар 2021.03.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

ЛХАГВА ГАРАГ /2021.11.24/

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00 цагт

  • Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан
  • Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
  • Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00 цагт

  • Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан
  • Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
  • Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

16.00 цагт

  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

16.30 цагт

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2021 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт “төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-т мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

12.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

“Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

14.00 цагт Нийгмийн бодлогын байнгын хороо зохион байгуулна:

  • · Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх хэлэлцүүлэг

14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо зохион байгуулна:

  • · Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо сэдэвт хэлэлцүүлэг

ПҮРЭВ ГАРАГ /2021.11.25/

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00 цагт

  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00 цагт

  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

13.30 цагт

  • Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх үүрэг бүхийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

14.00 цагт

  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

15.00 цагт

  • Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ПҮРЭВ ГАРАГ /2021.11.25/

· “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газар 2021.03.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал, үргэлжилнэ

· “Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

ШИНЭ МЭДЭЭ