УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.25\ нэгдсэн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Н.Ганибал: Уламжлалт мэдлэгээ шинжлэх ухааны хувьд баталгаажуулах ажил орхигдсон. Генетикийн үйлдвэр, технологи, инновацийг хөгжүүлэх хүрээлэн, лабораторигүй байна. Шинжлэх ухааны хүрээлэнгийн асуудлаа эргэж харах шаардлагатай. Өнөөдөр бүх хүрээлэн БШУЯ-ны харьяанд байгаа бөгөөд зөвхөн сургалтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Биотехнологийн чадамжтай лаборатори бүхий хүрээлэнгүүд тухайн салбартаа үгүйлэгдэж байгааг онцлох хэрэгтэй. Генетик нөөцийн тухай хуулийн төсөлд Шинжлэх ухааны хүрээлэнгийн асуудлыг тусгаагүй харагдана. Жишээлбэл, Малын генетикийн нөөцийн тухай хуульд бүхий л асуудлыг тусгасан ч Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэйгээ уялдаж, харилцаа холбоотой ажиллаж чадахгүй байна. Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.25\ нэгдсэн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хуулийн төслийн 4.12-т генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласнаас үүдэх үр шимийг эрх тэгш хүртээх, хүртэх явцыг хянах, мэдээлэл солилцох тогтолцоо гэсэн заалт байгаа юм. Үүнд судалгааны болон арилжааны зорилгоор илрүүлэх, цуглуулах, боловсруулах, бүтээгдэхүүн бий болгох, үйл ажиллагаанд мэдлэгийг ашиглахын тулд тусгай зөвшөөрөл авна гэж тусгажээ. Энэ мэдээллийг чөлөөтэй авч, шинжлэх ухааны ололтыг дэлгэрүүлэх, эргэлтэд оруулах боломжийг нээж өгөх нь чухал юм биш үү? Хуулийн төслийн 6.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай генетикийн нөөц төрийн өмчид байна гэж заажээ. Түүнчлэн 7.1.3-т Төрийн тусгай байгууллагаас зөвшөөрөл авах тухай зохицуулалтууд байна. Үүнтэй холбоотой манай уламжлалт нүүдлийн соёлд олон технологиуд бий. Тухайлбал, Булган аймгийн Могод, Сайхан сумын айргийг дурдаж болно. Үүнийг төрийн тусгай байгууллагаас чөлөө, зөвшөөрөл авах зохицуулалт байна уу? Гаднын улс орноос сайн үйлдрийн малын үр хөврөл, ургамлын сорт, оруулж ирэхтэй холбоотой дотоодын лаборатори, тоног төхөөрөмжийн нөөц бололцоонд хүндрэл бэрхшээл үүсэх үү? Тийм бол үүнийг Генетик нөөцийн тухай хуулиар зохицуулах уу? Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Хуульд татварын үр шимийн төлбөр гэж орсон байна.Хувь хэмжээг нь яаж ногдуулж хаашаа орох вэ? Аль төсөвт орж юунд зарцуулах вэ, хаанаас хянах вэ? Түүний асуултад ажлын хэсгээс хариуллалаа. Н.Наранбаатар: Уламжлалт нөөцийг хууль бусаар хил давуулбал ямар хариуцлага хүлээлгэх вэ?
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан боллоо. Хурлаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Хуулийн төсөлд Нагояагийн протоколын үндэсний зохицуулагчийн үүргийг гүйцэтгэх олон улсын мэдээллийн төвтэй харилцах нэгжтэй байна гэж заажээ. Үүнийг төрийн захиргааны төв байгууллага гэж ойлгож болох уу? Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан боллоо. Хурлаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Хуулийн төсөлд тусгагдсан био соёлын протоколийг оюуны өмчийн хуультай хэрхэн уялдуулах вэ? Давхцах асуудал үүсэх юм биш үү? Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.