УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.31\ нэгдсэн хуралдаанаар "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Манай улсын хөгжил гацаанд орсон. Энэ нь цар тахал болон Орос, Украины дайны нөхцөл байдалтай холбоотой. Энэ нь манайх эдийн засгийн дархлаа сул байгааг харуулж байгаа юм.Хүнээр бол тамирдсан бие муутай гэсэн үг. Өнөөдөр валютын хомстолд орчихлоо. Уул уурхайн экспортыг дагасан эдийн засагтай, үйлдвэрлэлүүд байхгүй. Сав баглаа, маскаа гаднаас авдаг. Дотооддоо хийж байсан олон зүйлээ хийж чадахаа больсон, бэлэнчилж валют зардаг болсон. Олсон жоохон орлогоо цоорхой шуудайд хийчихсэн юм шиг үрдэг. Үе үеийн Засгийн газар үндэсний үйлдвэрлэлээ сэргээх талаар ярьдаг. Манай Засгийн газар энэ дээр дорвитой бодлого явуулмаар байна. Гадаад харилцааны яам зөвхөн Элчин сайд томилдог газар биш шүү. Гадаад худалдааны яам манайд байхгүй бусад салбараас санал авч экспорт, импортын тариф гаргах хэрэгтэй. татвар дээр үечлэлтэй хандах хэрэгтэй. Сав, баглаа гаднаас авах биш технологийн энд нутаглуулж байж үйлдвэрлэл хөгжинө, өр маш их нэмэгдэж байна. Цаашдаа маш их хүндрэл болно. Шаардлагагүй зээл оруулж, ирж болохгүй. Маш үнэтэй Хятадын махны үйлдвэрийн санал орж ирсэн, үүнийг дэмжиж болохгүй. Түүний асуултад: Хариуцсан яамны сайд нар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.25\ нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Хөгжлийн бодлогыг тогтвортой байлгах үүднээс институц байгуулах шаардлагатай гэж үзсэн. Институц нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийг бодлогыг харж чаддаг байх ёстой. Ингэснээр яамдууд нь институцын гаргасан бодлого, шийдвэрийг дагах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд маш олон хөгжлийн бодлого, хөтөлбөрийг баталсан. Сонгуультай холбоотой төрийн ажил, залгамж халаа дөрвөн жилээрээ тасарч, доголдсон гэсэн үг. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуультай болсноор урт хугацаанд улсын бодлого тодорхойлох боломжтой. Бидний хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл бол аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид байдаг. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн бодлогын хүрээнд аж ахуйн нэгж, иргэдээ хэрхэн чадавхжуулах вэ? Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль нь шинээр байгуулагдах Эдийн засаг, хөгжлийн яамны ажилтай хэрхэн уялдах вэ? Аймаг орон нутгуудын санал хүсэлтийг хэрхэн тусгаж байна вэ? Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.25\ нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хөгжлийн бодлгого, төлөвлөлт тогтвортой байх ёстой. Гэтэл 2020 онд батлагдсан тус хуульд 2021 онд өөрчлөлт оруулна гэдэг бол бид ямар хууль батлаад байгаагаа эргэж харах хэрэгтэй гэсэн үг. Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд 550 гаруй бичиг баримт боловсруулж, мөрдсөн. Баримт бичгийн хэрэгжилт, үр дүн маш муу явж ирсэн. Жишээлбэл, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын үр дүн, хэрэгжилтийн мэдээлэл байхгүй. Тогтвортой хөгжил 2030 баримт бичгийн хэрэгжилт муу байгаа. Урьд нь баталж, мөрдөж байсан хөгжлийн баримт бичгүүдэд дундаж давхаргыг бий болгох, ядуурлыг буруулах, халамжийн бодлого үр дүн өгөөгүй. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах, экспортыг дэмжих, баялгын менежментийг сайжруулах зэрэгт анхаараагүй. Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн загвар бодлого тодорхой бус байгаа. Энэ хуулийг баталснаар Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн загварыг боловсруулах уу? Хуулийн шинэчлэлээр шийдэх ёстой асуудлын хөгжлийг хурдасгах боломж бий юу? 2020 онд баталсан хуульд ямар алдаа дутагдал байсан бэ? Нэмэлт өөрчлөлтийг аль хувилбарт суурилж хийсэн бэ? зарчмын хувьд ялгаа бий юу? Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд мониторинг хийх чиглэлээр ямар асуудлыг тусгасан бэ? Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг хариуллаа.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо. Хурлаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлого төлөвлөлт, тэдгээрийн уялдаа холбоог хангах баримт бичиг болж байгаа юм. Улс орны хөгжлийг гаднаас нь хараад мэдэж болдог. Жишээлбэл, ард иргэдээ эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хэр зэрэг бүрдүүлсэн эсэх, хот тохижилт, барилга төлөвлөлтийг хэрхэн шийдсэн зэргийг дурдаж болох юм. Хот төлөвлөлтийн асуудлыг Барилгын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан уу? Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөгч хариуллаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /2021,11,22/-ны өдрийн хурлаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар санаачлаад явж байгаа гишүүний нэг нь. Үндсэн хууль батлах явцад Хөгжлийн бодлого төлөвлөлт нэг байх ёстой,Хөгжлийн бодлого авч явах институц зайлшгүй байх ёстой гэж ҮХ хэлэлцэх явцад хэд хэдэн гишүүд санал хэлж байсан. Хөгжлийн төлөвлөлт эдийн засгийн яам байгуулж байгаа. Яамтайгаа энэ хуулийн уялдаа ямар байгаа вэ? Гишүүд төлөвлөлтүүдээ урт хугацаагаар авч явж чадаж байна уу? гэж. Үүнийг жижиг асуудалтай холбоотой алдагдуулдаг. Сайд солигдох бүр бодлого өөрчлөгддөг. Харин бодлого, төлөвлөлтөө дараа дараагийн сайд нар үргэлжлүүлэх шаардлагатай байгаа. Энэ хуульд энэ талаар орсон уу? Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Чинзориг хариуллаа