УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ нэгдсэн хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хөгжлийн бодлого гэж их олон жил ярьж байгаа. Нэг нам гарч ирвэл дараагийн нам гарч ирээд яриад байна. МАН энэ онд 100 жилээ тэмдэглэнэ. Монгол Улсад дөрвөн жил Богд хаант улсын үед Засгийн газартай байсан. Бусад 92 жилд нь АН Засгийн газраа байгуулж хөгжлөө авч явж байсан байна. Дөрвөн жилд нь АН ажилласан. Тэгээд энэ хооронд яаж хөгжсөнийг харахаар маш ичмээр, эмгэнэлтэй байна. Та бүхний очих дуртай газар Сингапур улс 30 жилийн өмнө загасны тосгон байсан одоо ямар болсон байна. Өмнөд Солонгос 1960 онд үгээгүй ядуу орон байсан одоо ямар байна. Гэтэл одоо Хойд Солонгос ямар байгаа талаар манайд ирж кино хийдэг болсон байна. Бидний байгаа байдал ийм л байна. Баахан цаас үйлдвэрлээд хөгжиж байгаа юм алга. Монгол Улс газар нутгаараа дэлхийд 16-аад ордог, IQ-рээ эхний тавд ордог. Хөрсөн дээрээ 70 сая малтай, хөрсөн доороо баялгаар дүүрэн. Ийм улс орныг ийм байдалтай авч явж байгаа нь маш харамсалтай байна. Тухайлбал ажилгүйдэл, ядуурал хэдэн хувь буурах уу? Тэдэн онд, тэдэн хувиар багасна гээд тодорхой юм ярих хэрэгтэй байна. Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа. Олон цаас үйлдвэрлэдэг байдал энэ хууль батлагдаад, институц ажиллаад ирэхээр байхгүй болох юм. Энэ хууль батлагдсанаараа их хурал урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацааны долоон зорилт хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, жилийн төлөвлөгөө гэсэн таван төрлийн бичиг баримт батална. Энэ таван төрлийн төлөвлөгөөнөөс өөр янз бүрийн зүйлс их хурал руу орж ирэхээ болих болно. Яам бүр сайн дураараа янз бүрийн юм оруулж ирэхээ болино. Ингэж нэг цэгцтэй нэг бодлоготой болъё.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ нэгдсэн хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: УИХ-ын гишүүн Улс төрчид тэр дундаа эх баригчид бүхнээс илүү гэж бодоод ирэхээр бүх юмны алдаа болдог. Нийгэмтэйгээ ойр байх хэрэгтэй. Төлөөлөлтэйгээ яриагүй бол цаас болно. Хөгжил гэдэг нь нийтээрээ нэг зүг уруу хөдлөхийг хэлнэ. Нефть, зэс боловсруулах үйлдвэр,Төмөр зам гээд амьдралд ойр зүйл дээрээ тодорхой ярих хэрэгтэй. Цаасан дээр буусан цэцэрхэл байж болохгүй. Уул уурхайн боловсруулах үйлдвэр гэж 30 жил ярлаа. Небогоороо ахлуулсан Засгийн газар хол явахгүй шүү.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ нэгдсэн хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Миний хувьд ажлын хэсгийн гишүүн дэмжиж байгаа. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг өмнөх парламентийн үед батлаад 2 сарын дараа дахиад өөрчлөөд, энэ тогтоолын төсөл гарч байгаа. Эндээс хархад хөгжлийн бодлого хэрэгжээд явж чадах уу? Бид юунд анхаараад явах вэ? үүнийг тодорхой болгох хэрэгтэй. Үр дүнд анхаарч, өөрөөр ажиллах хэрэгтэй байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ нэгдсэн хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэсэн Үндсэн хуулийн заалт яаж хамгаалагдах вэ? Хөгжлийн бодлогод нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой заалт байгаа. Үүний дагуу хамаагүй өөрчлөлт орох вий. Одоо бүх салбар төр анхаараач, дэмжээч гэдэг болсон. Төрөөс татаас авч байгаа энэ зүйл хөгжлийн бодлогод маш том сөрөг нөлөө үзүүлж байна. Боддог, хийдэг эцсийн гүйцэтгэлийн хардаг хүмүүс цөөрч байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Монгол улс төрийн бодлоготой байх гэж үе үеийн удирдлагууд анхаарч ирсэн. Гэхдээ ялсан нам энэ бодлогыг дураараа өөрчилдөг болсон. Үүнийг засах гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үүнийг зөрчвөл Үндсэн хуулийн хариуцлага хүлээдэг байх заалт орж ирсэн.Ингэснээр төрийн бодлого тогтвортой болно гэж харж байгаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ нэгдсэн хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Төрийн бодлого тогтворгүй байгаа нь асар их цаг алддаг, эдийн засгийн хохиролтой. Энэ тогтоолын төсөл бодит амьдрал дээр хэр үр дүнтэй байх вэ? Хуулиар зохицуулдаг зүйл байна. Бас өргөсөн тангарагтаа үнэн ч байх бусдыг сонсох гээд улс төрийн соёлоос шалтгаалах хуулиар зохицуулагдахгүй зүйл их бий. Аль нэг нам мөрийн хөтөлбөрөө гаргаад ард түмэн дэмждэг. Гэтэл хөгжлийн бодлогоо урт жилээр гаргаад санал зөрөх асуудал гарна. Улс төрийн намууд бодлого дээр санал зөрж байгаа учраас улс төрийн сонгууль болж, ялах, ялагдах зүйл гарч байгаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Бүх харилцааг хуулиар зохицуулж чадахгүй. Өнгөрсөн 30 жилээ дүгнэж, үүний үр дүнд хөгжлийн бодлогоо гаргаад, шийдээд явж байгаа.